Циттэр (2)

 

Циттэр буюу Цитрэн (Cittern / Cithren) (Францаар: Цитрэ (Cistre), Италиар: Цэтра (Cetra), Германаар: Зиттэр (Zitter), Зидэр (Zither), Испаниар: Цистро (Cistro), Цэдра (Cedra), Китола (Cítola) нь XV-XVI зуунд Герман, Итали, баруун Европд дэлгэрсэн 5-12 хос чавхдаст хөгжмийн зэмсэг. Циттэр нь Аргил, тенор, бага гарын гэсэн төрлүүдтэй байдаг. Лютняг тоглоход хэцүү байдаг бол Циттэр нь харьцангуй хялбар төдийгүй зарим судлаачид Гитар хөгжмийн өвөг хэмээн үздэг билээ.

 

Баруун Европт Циттэрийн төрлийн олон хөгжмийн зэмсэг байдаг. Тухайлбал: 

Германд: Валдциттэр (Waldzither), Корсикт: Кэтара (Cetara), Испанид: Бандурри (Bandurria), Португалид Португаль гитар (Portuguese guitar) гэх мэт.

 

 

Питер ван Слингэлант (Pieter van Slingelandt)(1630-1691) 1677 онд туурвисан "Циттэр тоглож буй бүсгүй" уран зураг

 

Циттэр (2)
Циттэр
Циттэр
Циттэр