Цитра ятга (2)

 

Цитра (Германаар:Zither) нь анхлан 1660 онд Австрид буй болж XVIII зуунд Австри, Германд өргөн тархсан чавхдаст хөгжмийн зэмсэг. Зөв биш модон цартай, овор хэмжээнээс хамааран 17-45 чавхдас татсан металл лад бүхий хөгжим. Чавхдасыг анх малын өлөнгөөр, хожим нейлон, металл утсаар хийх болжээ.

 

 

Ойрын 4-5 чавхдас дээр Баруун гарын эрхий хуруунд тусгай цохиур углан түүгээр аялгуу тоглох бөгөөд бусад чавхдас аккордын үүрэг гүйцэтгэнэ.

 

 

1. Макс Амбэргерийн (Max Amberger) 1870 онд Мюнхенд урласан Альпийн уянгын Цитра (Alpine Elegy Zither), 2. Гитар Цитра (Guitar zither), 3. Франц Шварцерийн(Franz Schwarzer) Шварцер Цитра (Schwarzer Zither), 4. Концертны Герман Цитра (Germany concert zither)

 

 

1. Франц Шварцерийн 1891-1920 оны үед бүтээсэн Цитра, 2. XVIII зууны сүүлээр бүтээгдсэн Гурамсан цитра (Trillingszither), 3. Герман Цитра (Germany zither)

 

Цитра ятгын дуугаралтын цар хүрээ нь 5,5 октав. Цитр нь дунджаар 68 см урт, 33 см өргөнтэй байдаг. Дискант, бас, концертын гэх мэт олон төрлийн цитр байдаг. Хөгжмийн чуулгад Цитр гоцлол тоглох зориулалтаар Европт XVIII  зууны сүүлээр орж иржээ. Уг хөгжимтэй төстэй хөгжим Ази, Хятад, Ойрхи дорнодын ард түмнүүдийн дунд байжээ.

 

Иоганн Штраус (1804-49) өөрийн  "Венийн ойн үлгэр" вальсд Цитр хөгжмийг ашиглажээ.

 

Цитра ятга (2)
Цитра
Брюссель Цитра (Brussels zither)
Аккорд Цитра (Chord zither)
Франц Шварцерийн (Franz Schwarzer) 1888 онд бүтээсэн Альпийн цитра (Alpine Zither). Вашингтоны. Миссури штат