Цитара ятга (2)

 

Грекийн хөгжмийн зэмсэг 

Цитара буюу Китара (Kithara) ятга. (Грекээр: κιθάρα - Kithāra, Латинаар: Cithara) нь Эртний Грекийн Лира ятгын бүлд багтах чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Орчин цагийн Грек хэлэнд Китара гэдэг нь Гитар гэсэн утгыг агуулдаг үг юм.

 

Цитара ятга нь ардын болон мэргэжлийн гэсэн хоёр төрөл байдаг. Эгейн буюу Цагаан тэнгис, Бага Азиас гаралтай хөгжмийн зэмсэг юм. 

 

 

Эртний Грекийн ваарны чимэг зургаас харахад Цитара ятга долоон чавхдастай байсан нь харагддаг. Цитара ятгыг хатуу медиатороор тоглодог байжээ. 

 

 

1. Ватиканд хадгалагдаж буй Манай эриний хоёрдугаар зуунд бүтээгдсэн Италийн нэр нь үл мэдэгдэх барималчийн бүтээсэн "Цитара ятга тоглож буй Аполлон тэнгэр", 2. Ром Цитара ятга, 3. Грек Цитара ятга 

Цитара ятга (2)
Цитара ятга (Cithara)
Цитара ятга
Цитара ятга