Ц
Цимбал жингэнүүр цан (2)
Цимбал жингэнүүр цан (2)

 

Цимбал жингэнүүр (Cymbals) цан. Цимбал (Грекээр: κύμβαλα / κύμβαλον, Латинаар: Cymbăla / Cymbălum - Цимбалум, Германаар: Kymbala - Кимбала) нь Ассири, Эртний Грек, Ромоос гаралтай цохивор хөгжмийн зэмсэг юм. Цимбал жингэнүүр цан нь 5-18 см голчтой хоорондоо олс, сураар холбосон орчин цагийн Цангийн өвөг болох хүрэл хос бяцхан цан билээ.

 

 

Эртний Грекийн жингэнүүр Цимбал цан (Ancient Greek Cymbals)

 

Цимбал цангийн нэгийг нь баруун гартаа углаж, нөгөөг нь зүүн гараараа барьж хавсарч цохин тоглодог байжээ. Антийн ертөнцөд шашны зан үйлд голчлон Цимбал жингэнүүр цанг хэрэглэж байжээ. 

 

 

Орчин цагт янз бүрийн хэмжээтй Кимвал цанг оркестр, ардын дуу хөгжмийн чуулгад хэрэглэх болжээ.

 

 

Цимбал жингэнүүр цан (2)
Цимбал жингэнүүр цан
м.э II - IV зуунд холбогдох Египетийн хүрэл Цимбал жингэнүүр цан (Egyptian Bronze Cymbals)
Ассири Цимбал жингэнүүр цан (Assyrian cymbals)
Стив Хуббакын Жигдэлсэн жингэнүүр цан (Tree cymbals by Steve Hubback)