Церадактиль

 

Церадактиль. Латинаар: Cearadactylus (Leonardi & Borgomanero, 1985) нь том биетэй нисч, далавчаараа агаарын урсгалыг ашиглан элэн хальж чаддаг байсан птерозавр юм. Cearadactylus гэсэн нэр "аймшигтай хуруу" гэсэн утгатай үгнээс үүсчээ. Түүний хошуун дахь шүдний бүтэц нь загас авлахад зохицсон байжээ.

 

 

Уг гүрвэл газар дээр болхи хөдөлгөөн муутай байсан бөгөөд тэгш талбайгаас хөөрөх чадвар сул байжээ. Тэрээр хад асга, өндөрлөг дээрээс доош унах явцад хөөрөн нисдэг байжээ,

 

 

Церадактиль нь Цэрдийн галавын эхэн үед буюу 115-110 сая жилийн тэртээд өнөөгийн Бразилын нутагт амьдарч байжээ. Биеийн урт 1-1,5 метр, далавчаа дэлгэсэн урт нь 5,5 метр, жин нь 15 килограмм орчим байжээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл.

 

1. Нисдэг үлэг гүрвэлүүд

2. Үлэг гүрвэлүүд

 

Церадактиль
Церадактиль
Cearadactylus