Цахиур бохио

 

Цахиур нугас буюу Цахиур бохио. Латинаар: Mergellus albellus (Карл Линней, 1758), Ижил нэршил: Mergus albellus нь Нугасныхан овгийн шувуу юм.

 

Цахиур бохио нь Европ, Азийн хойд зүгийн сэрүүн бүсийн ой тайгын загас жараахай элбэгтэй нуур, удаан урсгалтай гол мөрөнд нутаглана.

 

 

Цахиур нугас нь нүүдлийн шувуу тул Балт, Каспийн тэнгис, Хар тэнгис, Энэтхэгийн хойд, Германы хойд хэсэг болон цөөн тооны сүрэг Их Британид өвөлжинө. Цахиур бохио 5-р сард үржилд орж 6-9 шаргал өнгөтэй өндөг гаргана.

 

Үүрээ модны хонгил нүхэнд засах бөгөөд заримдаа тоншуул зэрэг шувууны хуучин үүрийг ашигладаг. Гол идэш тэжээл нь загас болон дун хясаа, хавч хэлбэртэн юм.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Цахиур бохио
Цахиур бохио
Mergellus albellus