Ц
Цахилгаан хийл (2)
Цахилгаан хийл (2)

 

Цахилгаан хийл (Electric violin) нь акустик хийлийн дуугаралтыг цахилгаан өсгөгч төхөөрөмжийн тусламжтайгаар өсгөсөн хөгжмийн зэмсэг. Анх цахилгаан хийлийг 1920-оод оны үед Америкийн джаз хийлч Смит ашигалсан бөгөөд уг хийлийг Жорж Бишамп (George Delmetia Beauchamp)(1899.03.18 - 1941.03.30) зохион бүтээжээ.

 

 

Джаз хийлч Гордон Смит (Stuff Smith / Hezekiah Leroy Gordon Smith) (1909 - 1967)

 

Бишампын үндэслэсэн Electro Stringed Instrument Corporation үйлдвэрлэж 1930-аад оноос худалдаанд гаргаж эхэлжээ. Харин Fender  пүүс цахилгаан хийлийг 1950-аад оноос үйлдвэрлэх болжээ. 

 

 

Хийл нь хэдийгээр сонгодог хөгжмийн зэмсэг хэдий ч цахилгаан хийл орчин цагийн сонгодог хөгжмийн гоцлолд голчлон ашиглагддаг. Цахилгаан хийлийг неоклассик, метал, рок, хип-хоп, поп, джаз, джаз-фьюжен, кантри, нью-эйдж болон авангард хөгжимд голчлон ашиглаж байна.

 

 

Цахилгаан хийлчдээс дурьдвал: Жан-Люк Понти, Джеалд Даймон, Дэвид ЛаФламмэ, Дэррил Уэй, Джерри Гудман, Дэвид Кросс, Эдди Джобсон, Nash the Slash, Дэвид Рагсдале болон Робби Жанард, Симон Хаус, Марк Вуд болон Байд Тинсли. Vanessa-Mae

 

Цахилгаан хийл (2)
Цахилгаан хийл
Анхны Цахилгаан хийл
Жорж Бишампын 1936 онд зохиогчийн эрх авсан Цахилгаан хийл
Их Британийн Нэрт хийлч Ванесса Мэй (Vanessa Mae)(1978.10.27 -)