Ц
Цахилгаан гитар (2)
Цахилгаан гитар (2)

 

1920-оод оны үед АНУ-д блюз, соул, кантри хөгжмийг хөгжимчид ердийн Акустик гитараар тоглож байв. Харин 1930-аад он гэхэд жаз гитарчид хөгжмийнхээ дууг өсгөн тоглох болжээ. Үндэсний чавхдаст хөгжмийн компани (National String Instrument Company) Жорж Бишамп (George Beauchamp) 1925 онд үндсэндээ цахилгаан гитарыг (Electric guitars) бүтээсэн байжээ.

 

Тэрээр Пол Барт-тай (Paul Barth) цахилгаан гитараа боловсронгуй болгож улмаар National String Instrument Company-ийн Гарри Уотсонтой (Harry Watson) холбоо тогтоожээ.  Бишамп гар багажаар "Хайруулын таваг" (Frying Pan Electric guitar) хэмээх анхны цахилгаан гитарыг бүтээж зохиогчийн эрх авчээ.

 

 

 

Бэлэн болсон загвараа Бишамп дэлхийн нэгдүгээр дайны баатар нисгэгч Эдди Рикенбакерийн хамаатан хөгжмийн үйлдвэрийн эзэн Адольф Рикенбакерт (Adolph Rickenbacher) ханджээ. Рикенбакер болон түүний санхүүгийн дэмжлэгтэйгээр тэд «Instruments Rickenbackers».компани байгуулжээ Компани "Хайруулын таваг"-ийг үйлдвэрлэж богино хугацаанд нэрд гарчээ.

 

Испани гитард тулгуурласан цахилгаан гитарыг алдарт Gibson пүүсийн зохион бүтээгч Ллойд Лоар (Lloyd Loar) 1920-оод оноос бүтээж эхэлжээ. Лоар Gibson пүүсийн мандолин хөгжмийн загвар дизайныг сайжруулсан нэгэн билээ. 1933 онд Vivi-Tone пүүс байгуулж Испани хэв маягийн ES-150 загварын цахилгаан гитар үйлдвэрлэжээ. Гэвч уг гитар зарим үед ульж таагүй авиа гаргаж байв. Нэрт жаз гитарч, зохион бүтээгч Лэс Пол (Les Paul) энэ доголдолыг  арилгаж цахилгаан гитарыг цул модон их биетэй болгосноор Лог цахилгаан гитар (Log Electric guitar) загвар буй болов.

 

 

 

1-2. Лэс Полын 1930-1940 онд зохион бүтээсэн Лог цахилгаан гитар (Log - Electric guitar by Les Paul), 3-5. Саваа Аргил цахилгаан гитар (Stick Bass Electric guitar)

 

Gibson пүүсийн удирдлагууд шинэ хөгжмийг таатай хүлээн авсангүй. Тэд цул модон их биетэй гитарыг худалдан авагчид таалахгүй хэмээн үзэж байв. Гэвч Калифорнийн зохион бүтээгч Лео Фендер (Leo Fender) ирээдүйн цахилгаан гитарууд цул их биетэй байх болно гэдэгт итгэл төгс байж шинэ загварыг дэмжив. Лео Фендер өөрийн радио-урландаа анхны цул их биетэй цахилгаан гитарыг урлаж 1943 оноос хөгжимчдөд ийм төрлийн цахилгаан гитарыг түрээслэх болов.

 

 

 

1949 он цахилгаан гитарт эргэлт гарсан жил болж Лео Фендер цул модон их биетэй Эсквайр (Esquire) цахилгаан гитараа худалдаанд гаргаж хожим нэрийг нь Бродкастер (Broadcaster) хэмээн өөрчилжээ. Уг гитарыг цаашид сайжруулан Телекастер (Telecaster) загвар буй болж уг загвар Лэс Полын цахилгаан гитарын бүхий л давуу талыг өөртөө шингээж Кантри, Блюз, 1950, 1960-аад оны Рок-н-ролл хөгжимчдийн гол хөгжмийн зэмсэг болжээ.

 

 

 

Лео Фендерийн Телекастер цахилгаан гитар (Telecaster Electric guitar by Leo Fender)

 

 

Цахилгаан гитар (2)
Цахилгаан гитар, цахилгаан хийлийн эцэг Жорж Бишамп (George Delmetia Beauchamp)(1899.03.18 - 1941.03.30)
Адольф Рикенбакер (Adolph Rickenbacker)(1886.04.03 – 1976.03.21)
Gibson sound компанийн инженер Ллойд Лоар (Lloyd Allayre Loar) (January 9, 1886.02.09 – 1943.09.14)
Gibson ES-150
Лэс Пол (Les Paul / Lester William Polsfuss)(1915.06.09 – 2009.08.12)
Лео Фендер (Clarence Leonidas "Leo" Fender)(1909.08.10 – 1991.03.21)
Цахилгаан гитар