Ц
Цахилгаан гитарын төрлүүд (2)
Цахилгаан гитарын төрлүүд (2)

 

 

Archtop.

 

Энэ гитарыг Gibson Guitar Corporation зэрэг олон пүүс үйлдвэрлэдэг бөгөөд дуу нь акустик гитартай ойролцоо дуугаралттай. Энэ гитараар эффект ашиглан тоглох нь ховор. Харин сонгодог блюз, жаз хэв маягийн дуу хөгжимд зориулагдсан.

 

 

Stratocaster

 

Дэлхийн хамгийн өргөн тархсан цахилгаан гитарын нэг. Оргиналыг Fender пүүс үйлдвэрлэдэг төдийгүй уг гитарыг Хятад, Солонгос, Японы пүүсүүд үйлдвэрлэдэг. Энэ цул их биетэй гитарын стандарт загвар нь Fender Stratocaster. Fender пүүс ойролцоогоор 40 орчим загварын цахилгаан гитар үйлдвэрладэг. Эффектгүй тоглоход зохицсон уг гитар  Rock, Blues, Shred, World music тоглоход зориулагдсан.

 

 

 

Telecaster.

 

Цахилгаан гитарыг анхлан үйлдвэрлэсэн пүүсийн нэг нь Fender пүүс бөгөөд уг пүүсийн үйлдвэрлэсэн Телекастер гитар нь эффектгүй тоглоход зохицсон гитар юм. Уг цахилгаан гитар хөнгнө рок тоглоход давуу талтай. Сайн эзэмшсэн. Muddy Waters. Жанр: Blues, Country, Rock

 

 

Ibanez RG (rock guitar).

 

Hoshino Gakki Musical Instruments (星野楽器) бүлэглэлийн Ibanez цуврал цахилгаан гитарт хоёр хамбэкер болон Floyd Rose пүүсийн тремолын систем суулгаж өгчээ. Дуу нь цэвэрхэн хүнд рок дуугаралттай 

 

 

Les Paul.

 

Gibson пүүсийн уг цахилгаан гитар нь дэлхийд хамгийн нэр хүндтэй гитарт тооцогддог. Цул их биетэй уг цахилгаан гитар бридж болон хоёр хамбакертай. Гоцлол тоглоход зохицсон. Эффекттэй панк хөгжим, хөнгөн блюз тоглоход зориулагдсан. Жигд тааламжтай дуугаралттай. Gibson Les Paul гитарыг Jimmy Page (Led Zeppelin) чадварлаг тоглодог.  Жанр: Rock, Blues, Metal

 

 

Paul Reed Smith.

 

Paul Reed Smith буюу PRS пүүсийн цахилгаан гитар нь Les Paul гитарыг сайжруулж гоцлол тоглох боломжыг нь нэмэгдүүлжээ. Энэ цул их биет цахилгаан гитар нь Floyd Rose-гийн тремоло болон хос хамбакертай. Лес Пола-с ялгаатай нь сүүлийн ладанд хүрч тоглоход хүндрэлгүй. Сайн эзэмшсэн нь: Carlos Santana. Жанр: Rock, World music, Jazz

 

1. Автсралийн Norton Guitars 2. Zerberus guitar, 3. Английн Fendson цахилгаан гитар

 

 

Yamaha electric guitar

 

Yamaha Corporation (ヤマハ株式会社) 1960-аад оноос олон төрлийн цахилгаан гитар үйлдвэрлэн гаргах болжээ.

Цахилгаан гитарын төрлүүд (2)
Dean Razorback
Jackson Randy Rhoads.
Gretsch
Les Paul
Долоон чавхдаст Dean Michael Batio цахилгаан гитар
DBZ Guitar