Ц
Цасны богшоодой

 

Цасны бор шувуу буюу Цасны богшоодой, Montifringilla nivalis (Карл Линней, 1758) нь Бор шувуутны багийн Гоошувууныхан овгийн шувуу юм. Тэд суурин амьдралтай бөгөөд голдуу 1500 м дээш өндөрлөг газар нутаглана. Европ, төв Ази болон Хятадын баруун хэсэгт тархсан. Хадны ан цав, мэрэгчдийн хуучин үүр нүхэнд үүр засаж, 3-4 өндөг гаргадаг.

 

Цасны богшоодой нь томхон буюу 16.5-19 см урт, нуруун хэсэг нь бор, өвөр хэсэг нь цагаан бөгөөд саарал толгойтой. Зуны улиралд хошуу нь хар, өвөл шар өнгөтэй болно. Эрэгчин, эмэгчин адил зүстэй. Сүүлний үзүүр болон далавчиндаа цагаан хэсэгтэй юм. Цасны богшоодой олон янзын жиргээн, дуутай болно. Гол идэш тэжээл нь ургамлын үр болон хорхой шавьж бөгөөд хүнээс тэр бүр айхгүй цанын бааз зэрэг газрын ойролцоо хоол тэжээл хайгуучлах нь бий.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Цасны богшоодой
Цасны богшоодой