Цармын ууль

 

Цармын ууль буюу Цагаан ууль, Туйлын ууль. Латинаар: Bubo scandiacus (Linnaeus, 1758) Ижил нэршил: Nyctea scandiaca нь уулийн төрлийн Nyctea -гийн овогт багтах шувуу юм  Евразиин тундрын бүс, Хойд Америк, Гренланд, Хойд мөсөн далайн арлуудаар тархжээ. .Цармын ууль нь өөрийн зүйлүүдийн хамгийн томд тооцогддог бөгөөд том толгой, солонгорсон тод шар нүдтэй, эмэгчин нь 55-65 см урт, 2-2,5 кг жинтэй байдаг бол эрэгчин нь 70 см урт 3 кг хүртэл жинтэй байдаг ажээ. Далавчаа дэлгэсэн урт 142 - 166 см. Цармын буюу Цагаан ууль нь цасан дунд түүнийг далдлах боломжыг олгох бөгөөд дэгдээхэйнүүд нь бор хүрэн өнгөтэй байдаг. 

 

 

а. Цармын ууль Канадын Кайеркана мужийн сүлд  в.Тармын тархац: Хөх өнгөөр өвлийн улиралыг. Ногоон өнгөөр зуны улиралд байх бүс нутаг

 

9-10 сард өмнө зүг нүүдлэх бөгөөд 3-4 сар хүртэл тэндээ байршина. Зарим нэг зүйл нь тундрт үлдэж цасан дунд үүрээ засна. Үндсэн хоол нь оготно, хулгана, орог зусаг, зэрэг оготно хэлбэрийн мэрэгчид боловч, туулай, чандага, ятуу, нугас, галууг барьж иднэ. Тэрээр үүрнийхээ ойр орчинд ан хийдэггүй тул шувууд түүнд ойрхон үүрээ засч Цармын уулын нөмөр нөөлгөнд багтах ажээ. Жижиг идэшийг шууд залгиж, томоохныг нь хумс, хошуугаараа тастчин иддэг. Орооноос бусад үед тэр болгон дуугараад байдаггүй. Үүрээ өндөрлөг болон нам дор газарт засна. Үүрээ цас орсны дараа засах бөгөөд газрын үүр нь ердийн нүх байх бөгөөд өд сөд дэвссэж өгдөг. Үүрэнд нь ойртон очвол дайрдаг.  5 сард 5-8 өндөг гаргана. Орог зусаг элбэг үед ороо орохдоо идэвхиждэг. Байгальд тэрээр 9 наслах бөгөөд тэжээвэр нь 28 хүртэл наслана.. Гол дайсан нь үнэг, хярс

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Ууль

Цармын ууль
Цармын ууль
Харх барьж идэж буй Цармын ууль