Цан (2)

 

Цан (Cymbals) нь эртний цохивор хөгжмийн зэмсэг бөгөөд гууль буюу цасаар үйлдэнэ. Анх м.э.ө 12 зуунд Ассирид (өнөөгийн Ирак), Египт, Библийн Израилд үүсчээ. XVIII зууны үед Түрэгээс цан Европт анхлан нэвтэрчээ.

 

 

а. Ромын эзэнт гүрний үеийн зэс цан (Copper alloy cymbals. Roman Period), б. Анатолигоос олдсон 6,4 см голчтой Хеттийн эзэнт гүрний үеийн (м.э.ө 2300-2000) бариулт хүрэл цан (Hittite Bronze cimbal), Хүүхдүүд цимбал / кимбал цан тоглож байгаа нь. Венецийн Дуомо музей.

 

 

 

а. Эртний Грекийн хүрэл цан (Ancient Greek bronze cimbals) б. м.э.ө V зуунд холбогдох Эртний Грекийн хүрэл цан 

 

Цан нь төвдөө төвгөр түүний голд нүхэлж оосор, эсвэл түүгээр дамжуулан голд бэхэлнэ. Цанг цохиход хүрээ нь чөлөөтэй хэлбэлзэж дуу авиа гаргах бөгөөд хаана, ямар хүчээр цохисноос хамааран зөөлөн, чанга, зэрэг маш баялаг олон янзын дуу авиа гаргана.  Цанг хооронд нь цохих, дээш доош хавсрах, дугуйруулан үрэх зэрэг янз бүрийн арга техникээр тоглоно. 

 

 

Түвд цан (Tibetan cymbals)

 

 

Балба цан (Nepal cymbals)

 

Цанг буддын сүм хийдэд уншлага, шашны зан үйл, цамын багт бүжигт болон найрал хөгжим, хүнд рок зэрэг бүхий л дуу хөгжимд өргөн хэрэглэдэг.

 

Цанг зэс, тугалга, мөнгө зэрэг металлуудын хайлшаар янз бүрийн жороор үйлдэнэ. Монгол дархцуул "Дуугаа авалцдаг" цан гэдэг маш нарийн хийцтэй цан үйлддэг байжээ. Цан нь 30-66 см голчтой том жижиг олон янзын хэлбэр хэмжээтэй байна. 

 

Цангийн төв байрлах мөөм нь бага, иргүүл их цанг Монголоор Хумхат цан хэмээх бөгөөд Түвдээр Сэлнэн цан гэдэг. Хумхат буюу Сэлнэн цанг сүм хийдийн хурлын энгийн (цогчин) уншлагад ашиглана. 

 

 

 

Орчин цагий Джаз, рок, поп хамтлагт ашигладаг суурин бөмбөрийн бүрэлдхүүнд багттдаг цанг Сплэш (Англиар: splash) хэмээн нэрлэдэг. Суурин бөмбөрт дан болон хос Сплеш цанг хэрэглэдэг.

 

Цан (2)
Хурлын Цан (Monastery cimbals)
Орчин цагийн дуу хөгжимд хэрэглэж буй Сплэш цан (Splash cymbals)
Хумхат цан (Humhat tsan) буюу Сэлнэн цан (Selnen tsan)
Цан
Цутгамал цан (Brass simbals / Swimming simbals)
а. Ассирийн Тайган бариулт цан тоглож байгаа нь (Eunuch Playing on plates) б. Ираны Луристанаас олдсон (Cymbals from Luristan. Iran) м.э.ө VII зуунд холбогдох 10,5 см голчтой зэс бариулт цан. Британы музей.
Курдистанаас м.э.ө 1000 жилийн тэртээд холбогдох Перс цан олджээ. (Persian brass cimbals)