Ц
Цангинаа дуучшувуу
Цангинаа дуучшувуу

 

Цангинаа дуучшувуу, Phylloscopus schwarzi (Radde, 1863) нь Бор шувуутны багийн Phylloscopidae овгийн шувуу юм. Сибирь орчим нутаглах жижиг шувуу юм. Нүүдлийн шувуу бөгөөд зүүн өмнөд Азид өвөлждөг.

 

Намхан бут сөөгөнд үүрээ засах бөгөөд мод ургамалтай, усны ойролцоох задгай газар амьдарна. Биеийн урт нь 12 - 13 см, Эрэгчин нь 13 г, эмэгчин нь 14 г жин татна.

 

ОХУ-ын Сахалин, Монгол, Хятад, Хойд Солонгосын нутагт тархжээ. 9-10 сард нүүдэллэж Зүүн өмнөд Азид Хятадаас Бирмын хооронд өвөлжих бөгөөд 3 сард өндөглөсөн газраасаа нүүдэлж 5 сард буцан ирдэг.

 

Энэ жижиг дуучшувуу нь хэрмэл байдлаар амьдрах бүсээсээ 3000 км алслагдсан баруун Европт таарсан тохиолдол бий. Шавьж идэштэн болно. Нас гүйцсэн нь судалгүй бор нуруу, шаргал цээж хэвлийтэй.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Цангинаа дуучшувуу
Цангинаа дуучшувуу