Цай Лун

 

Цай Лун (Эртний Хятадаар: 蔡倫, Хялбаршуулсан: 蔡伦, пиньинь:) нь манай тооллолын 50-121 онд буюу Хятадын Хань династийн үед амьдарч байсан, цаасыг анхлан буй болгосон зохион бүтээгч.

 

Цай Лун нь өнөөгийн Хунань мужын Хэньян дүүргийн Лэйян хотод 50 онд мэндэлжээ. Тэрээр 75 онд хааны ордонд ажиллах болж 105 онд цаас үйлдвэрлэх арга технологийг боловсронгуй болгох, цаасыг хэрхэн үйлвэрлэх талаар эзэн хаанд айлтгал бичжээ. Эзэн хаан Хэ Ди (Лю Чжао) түүний бүтээлийг өндөр үнэлж шан харамж, цол мяндаг олгожээ. Тэрээр Ань Ди хааны үед буюу 105 онд ордоныхны явуулгыг тэсэлгүй хор уун амиа егүүтгэжээ.

 

Цай Лунаас өмнө Хятадад цаасыг олсны ургамал, түүнээс өмнө торго, торго үйлдвэрлэлийн хаягдалыг ашиглан бичгийн хуйлмал хийдэг байжээ. Цай Лун хөвөн даавууны өөдөс, модны зоргодос, олсны ургамлын бөс даавууны үлдэгдэлийг усанд хольж боловсруулаад үүссэн хавтгайг хулсан жаазанд тэлэн хатааж хатсаны дараа чулуугаар индүүдэн тэнийлгэсэн байна.

 

Үүний үр дүнд бөх бат цаас буй болжээ. Түүний буй болгосон арга цааш богино хугацаанд улам боловсронгуй болж цаасны зуурмагт цавуу, цардуул, байгалын будагч бодисуудыг холих болсоноор сайн чанарын цаас буй болж түүний бүтээл хүн төрөлхтөний соёлд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Цаас

Цай Лун
Цай Лун
Цай Лун. БНХАУ-ын шуудангийн марк