Ц
Цагаан хэвлийт нөмрөг бүргэд
Цагаан хэвлийт нөмрөг бүргэд

 

Цагаан цээжит буюу цагаан хэвлийт нөмрөг бүргэд Латинаар: Haliaeetus leucogaster (Gmelin, 1788) нь Харцагынхан овгын махчин шувуу юм. Уг зүйл Энэтхэгээс Зүүн Өмнөд Ази, Австрали хүртэл далайн эрэг хөвөө, усны ойр орчимд нутаглана. Нас гүйцсэн бүргэдийн толгойтой, цээж, хэвлий,сүүлний хэсэг цагаан нуруу болон бусад хэсэг нь хар саарал өнгөтэй байна. Сүүл нь богиновтор бөгөөд бусад Haliaeetus төрлийн зүйлүүдтэй адил гурвалжиндуу хэлбэртэй. Цагаан хэвлийт нөмрөг бүргэд нь зүүн өмнөд Азийн хамгийн том махчин шувуунд тооцогддог. Бор нүдтэй, хөх саарал өнгийн том махир хошуутай, хошууны үзүүр нь бараан. Эрэгчин нь 70-80 см урт, 1.8-3 кг жинтэй байдаг бол эмэгчин нь 80-90 см урт, 2.5-4.5 кг жинтэй байдаг. Далавчаа дэлгэсэн урт нь 1.8-2.2 м. Залуу нөмрөг бүргэд эхний жилдээ бор зүстэй байх бөгөөд 4-5 нас хүрээд хар цагаан алагласан өд сөдтэй болдог. Тэд загас, тэнгисийн могой, яст мэлхий зэргээр хооллодог. Мөн цэнхэр оцон шувуу зэрэг шувуу, хөхтөн амьтадыг барьж идэх нь бий. Газрын байршлаас шалтгаалан үржлийн улирал адилгүй байна. Өндөр мод, эсвэл хад цохионы оройд мөчир зэргээр үүр засаж 2 өндөг гаргадаг. Өндөг нь 73 x 55 мм хэмжээтэй. Уг бүргэд Ховордоогүй (IUCN3.1) ангилалд багтдаг.

Цагаан хэвлийт нөмрөг бүргэд
Цагаан хэвлийт нөмрөг бүргэд Haliaeetus leucogaster