Цагаан ахууна

 

Цагаан ахууна буюу цагаан Ятуу Lagopus lagopus (Linnaeus, 1758) нь Гургуулынхан овгийн дундаж хэмжээний шувуу юм. Ижил нэршил: Lagopus albus, Lagopus medius (Woldřich, 1893,  Tetrao lagopus (Linnaeus, 1758)6 Тэд Шотланд, Скандинав, Сибирь, Монгол, Канадын хойд хэсгийн тундрт нутаглана. Зуны улиралд эрэгчин нь бидэртэй бор, хүзүү, цээжрүү улаавтар туяатай болох бөгөөд сүүл нь хар, далавч нь цагаан байна.

 

 

Өвөл болоход эр, эм хоёул сүүлнээс бусад бүх хэсэг нь цагаан өд сөдөөр солигддог. Цэвдгийн ахуунаас ялгаатай нь биеэр арай том бөгөөд нам дор газар амьдардаг.

Цагаан ахууна
Цагаан ахууна. Lagopus lagopus