Ц
Цагаан аварга загас
Цагаан аварга загас

 

Цагаан акул буюу Цагаан аварга загас. Латинаар: Carcharodon carcharias (Карл Линней, 1758) нь халуун дулаан бүсээс хүйтэн, сэрүүн бүс хүртэлх Дэлхийн бүх далайд тархан нутагладаг. Хойд зүгт Аляска, Канадад үзэгдсэн бүртгэл бий. АНУ, Өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд орчмын далай болон Газар дундын тэнгист их таарна. Японы эргэн тойронд ч мөн бий.

 

 

 

Нас бие гүйцсэн цагаан аврага загас дундажаар 4-4.8 м урт, 680-1100 кг жинтэй. Эм нь эрээс биеэр том байдаг. 11 м гаруй урттай цагаан аварга загасны тухай мэдээлэл бий. Судлаачдын үзэж буйгаар хамгийн томдоо 6 м урт, 1900 кг хүртэл байж болно хэмээж буй ч, Тайван, Австралийн далайд агнасан цагаан аврага загасны урт 7 м гаруй, 2500 кг жинтэй байжээ.

 

Энэ загасны нуруун хэсэг нь гүн саарал, харавтар өнгөтэй байх бөгөөд гэдэс, өехий хэсэг нь цагаан байна. Нуруу гэдэсний өнгө нь ууссан биш, зураас татсан мэт тод ялгарсан байдаг. Гурвалжин хэлбэрийн 7.5 см урт, 3 эгнээ шүдтэй. Хөрөө мэт энэ шүд нь арьс, булчинг тасдахад зохицсон бөгөөд нэг удаагийн хазалтаар 14 кг мах тасдах чадалтай ажээ.

 

1 шүд нь унахад арын эгнээний шүд түрэн гарж нөхөгдөх бөгөөд бусад аврага загасны адил шүд нь хэдэн ч удаа шинээр ургах ажээ. Барьсан амьтанаа хазаж тасдахад унасан шүдээ махтай хамт залгиснаас гэдэс дотроо шархлуулах тохиолдол ч байдаг байна. Жирийн үед аажим, алгуур сэлэх ч огцом хурд гарган сэлж чадах бөгөөд 25-40 км/ц хурдална.

 

Цагаан аварга загас нь махан идэштэн бөгөөд алтан жад загас, далайн хавтгай загас, бусад жижиг аврага загас, далайн гахай, сэлүүр хөлтөн (далайн хав, далайн арслан гэх мэт), болон далайн яст мэлхий агнаж иддэг. Тэд нар мандсаны дараах 2 цагийн дотор, голдуу өглөөгүүр анд гарах бөгөөд 55% амжилттай байдаг. Үүнээс хойшхи цагт  дайралтын амжилт 40% болж буурах бөгөөд аажимдаа ангаа болих ажээ. Тэд ан хийх олон янзын арга техниктэй. Өөрийн биеээс том Умардын далайн заан зэргийг авлахдаа хазаж шархдуулаад цус алдан тамирдаж үхэхийг нь хүлээдэг байна.

 

Цагаан аврага загасны гол дайсан нь хүн болон алуурчин халим юм. Мөн том биетэй аврага загас болон бие биенээ барих нь бий.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Аварга загас

 

Цагаан аварга загас
Цагаан акул
Цагаан аварга загасны тархац