Ц
Цагаан Пунцагийн
Цагаан Пунцагийн

 

Пунцагийн Цагаан (1959 оны 4 сарын 4 - ) нь Монгол улсын улс төрч юм. Тэрээр 1979 онд Хууль цаазны дунд сургууль, 1985 онд Москвагийн ОУХДС төгссөн, олон улсын хуульч, эдийн засагч мэргэжилтэй.

 

1985-1990 онд МҮЭ-ийн Төв зөвлөлд ажиллаж байгаад улс төр уруу орж, 1990-1992 онд УБХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 онд Хөдөлмөрийн дэд сайд, 1992-1995 онд Ерөнхийлөгчийн шадар туслах, 1995-1996 онд Голомт банкны ерөнхий захирал, 1996-1998 онд Сангийн сайд, 2004-2008 онд БСШУ-ны сайд, 2006 оноос УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллажээ.

 

2009 оны 6 сарын 19-нөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх, Гааг-ийн ОУ-ын эрх зүйн академи, АНУ –ын Жеорж Вашингтоны Их сургууль, Токио дахь ОУВС-ийн сургалтын төвүүдэд мэргэжил дээшлүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, ЕТГ-ын даргаар ажиллаж байна.

Цагаан Пунцагийн
Пунцагийн Цагаан