Ц
Цагаан Агширгана
Цагаан Агширгана

 

Цагаан Агширгана. Veratrum Lobelianum.(Bernh.1807) Melanthiaceae-гийн овгийн нэг наст өвслөг алаг өвс. Агширгана нь Евроазийн төрөл зүйлийн ургамал бөгөөд  Төв болон Дорнод Европ, Газрын дундад тэнгис, Бага Ази, Дундад Азии (Балхаш, Тэнгэр уул), Монгол; ОХУ, Сибирь, Алс Дорнод.,Кавказд тархжээ.

 

Манай орны Хөвсгөл, Хангайн уулсын хар модон ташлан чөлөөгөөр ургана. Цагаан Агширгана нь 1-1,5  метр өндөр, 2-3 см бүдүүн иштэй, 20-25 см урт, 10-15 см өргөн дэлбэгэр навчтай шар ногоон залаа, баг цэцэгтэй ургамал юм..Ижил нэршил: Veratrum album var. lobelianum (Bernh.) Koch, 1981 Veratrum album subsp. lobelianum (Bernh.) Arcang. Veratrum album subsp. virescens Gaudin, 1981

 

 

 

Эмчилгээний болон хортой ургамал. Анагаах ухаанд Цагаан Агширганы үндсийг (Rhizoma cum radicibus Veratri) мэдрэл, үе мөчний өвчинд хэрэглэдэг. Мал эмнэлэгт бод малын хоол тэжээл боловсруулах эрхтэнгийн үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэнэ. Түүний үндсэнд хор ихээр агуулагдах бөгөөд 5-6 алкалоид агуулагдах бөгөөд хор нь төв мэдрэлийн болон зүрх, судасны тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлнэ. Түүний тоос найталгаж, нулимас гоожуулна. Шүүс нь арьсанд мэдээ алдуулах нөлөө үзүүлдэг. 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Эмийн ургамал

Цагаан Агширгана
Цагаан Агширгана
Veratrum Lobelianum