Ц
Цагаанхүзүүт хөмрөг
Цагаанхүзүүт хөмрөг

 

Цагаанхүзүүт хөмрөг. Латинаар: Emberiza schoeniclus (Карл Линней, 1758) нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд Европ болон Азийн сэрүүн бүсийн нутагт амьдарна. Нүүдлийн шувууд бөгөөд дулаан зөөлөн уур амьсгалтай өмнө зүгт өвөлждөг.

 

Энэ хөмрөг нь дундаж хэмжээний бөгөөд биеийн урт нь 13.5-15.5 см, жижигхэн хэдий ч ургамлын үр идэхэд зохилдсон бахим хошуутай. Эрэгчин нь хар толгойтой, цагаан хүзүүтэй, бор нуруу нь судалтай байдаг. эмэгчин нь судалтай бор толгой, өнгө алаглаагүй бордуу зүстэй.

 

 

Тэд голдуу ургамлын үрээр хооллох бөгөөд ангаахайгаа тэжээх үедээ хорхой шавьж агнадаг. 5-7 сард мод буюу бут, өндөр өвсний угт хатсан мөчир, өвс эвлүүлэн үүрээ засаж 4-7 өндөг гаргана. 1--14 хоног дараад ангаахай гардаг.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Цагаанхүзүүт хөмрөг
Цагаанхүзүүт хөмрөг
Цагаанхүзүүт хөмрөгний өндөг