Ц
Цаасан сүлжмэл

 

 

Цаасан сүлжмэл буюу Кнотологийн (Латинаар: Knotology) урлаг нь цаасан оворт урлагийн нэг төрөл бөгөөд орон зайн зохимж, чимэглэлд өргөн ашиглагддаг. Цаасан сүлжмэлээр орон зайн зохиомж, чимэглэл хийх аргачлалыг германы зураач зохион бүтээгч Хайнц Штробль (Heinz Strobl) боловсруулсан бөгөөд тэрээр кнотологи буюу цаасан сүлжмэл хэмээх нэр томъёог буй болгожээ..

 

 

Кнотологиин гол зарчим нь туузан цаасыг нугалах замаар 3 хэмжээст олон талт орон зайн биет бүтээхэд оршдог.  3 хэмжээст геометрийн биет бүтээхийн тулд тэнцүү хэмжээтэй  гурав болон дөрвөн өнцөгтүүдийг бэлтгэх шаардлагатай.  Угсрах болоогүй зарим нэгж хэсгийг түр хугацаанд хавчаараар хавчих шаардлагатай болдог.  Цаасан сүлжмэл нь нягт нямбай ажиллагаа шаардахын зэрэгцээ хүний бүтээлч чанар болон орон зайн төсөөлөлийг нь хөгжүүлдэг. Иймд хүүхэд багачуудыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой. 

 

 

Цаасаар загас сүлжих

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Цаасан оворт урлаг

2. Цаасан оворт урлагийн бүтээл

3. Жеффа Нашинаки

 

 

Цаасан сүлжмэл
Хайнц Штробль
Хайнц Штробль: а."Сарнай" б. "Хун"
Хайнц Штробль "Бөмбөрцөг"
Хайнц Штробль "Цаасан сүлжмэл биет"