Ц
Цаасан ороомог

 

 

Цаасан ороомог буюу Квиллинг Англиар quilling урлаг нь quill буюу "Шувууны өд" гэсэн үгнээс гаралтай билээ. Уг урлаг XVI зууны сүүл,  XV зууны эхээр Японоос Европт түгэн дэлгэрчээ. Дундад зууны Европын язгууртнууд цаасан ороомог болон шувууны өдийн ирмэг үзүүрийг нь алтдан гайхалтай энгэрийн зүүлт хийдэг  байжээ. Эдгээр зүүлт гоёл нь алт, үнэт эрдэнээр хийсэн мэт тансаг харагдуулдаг байна.  Харамсалтай нь цаас хэврэг тул эдгээр гайхамшигт бүтээлүүд өнөөг хүртэл хадгалагдан ирж чадаагүй ажээ. Гэвч цаасан ороомогийн арга нь өнөө хүртэл уламжлагдан ирсэн бөгөөд Баруун Европ, Англи, Германд энэ урлал хобби болон хөгжсөөр байна.

 

 

Энэ урлаг азийн орнуудад түгэн дэлгэрсэнээр жинэхэнэ хөгжлийн замдаа орсон гэж болно. Өмнөд солонгост цаасан оворт урлагийн нийгэмлэг байгуулагджээ. XV зуунаас цаасан ороомог урлаг хэмээн тооцогдох болж XIX зуунд хатагтай нарын гол сонирхол татсан зүйл болон хувирч ХХ зуунаас мартагджээ. 

 

 

Харин ХХ зууны сүүл үеэс дахин сэргэж   Англиин гүнж Елизавета түүгээр үйл урлах болж түүний олон бүтээл Виктория, Альбертийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа билээ.

 

Цаасан ороомог хийх аргачлал

 

 

а. Туузан цаас авч цаасны эхлэл хэсгийг шүдний чигчлүүрт чанга орооно  б. Ороож дууссан байдал в. Туузан ороомогыг  сул тавихад төөрөг (спираль) хэлбэр үүснэ. в. Дусал хэлбэрт хувиргаж байгаа нь

 

 

а. Битүү ороох техник б.Задгай ороомог дасгалууд

 

 

Цасан ширхэг хийх дараалал

:

Холбоотой мэдээлэл:

 

1. Цаасан оворт урлаг

2. Цаасан сүлжмэл

Цаасан ороомог
Цаасан ороомог
"Зохиомж" цаасан ороомог
Квиллинг буюу цаасан ороомог бүтээл
Сүлд модны цаасан ороомгон чимэглэл
"Цаг" цаасан ороомог
Цаасан ороомог ханын чимэг
Цаасан ороомог цасан ширхэг