Ц
Цаасан оворт урлаг
Цаасан оворт урлаг

 

Цаасан оворт урлаг Европд Японоос дэлгэрчээ. Японд XIII зуунаас Оригами хөгжин цэцэглэсэн бөгөөд өнөөдөр оригамын шилдэг бүтээлүүд музей үзмэрийн газруудад хадгалагдаж байна.

 

 

Анхандаа зөвхөн цаасаар урлаж байсан бол яваандаа материал нь баяжиж даавуу, картон, плёнк, хуванцар цаас, мөнгөн дэвсгэрт хүртэл энэ урлагийн материал болон ашиглэгдэх болжээ.  100 долларын дэвсгэртээр нугалж хийсэн цэцэг, янз бүрийн дүрс нь гайхалтай бэлэг болох нь тодорхой. 

 

 

Нэрд гарсан дизайнерууд цаасан оворт урлагийн техник, эльментийг угаалгын өрөө, интерьерийн чимэглэлд өргөн ашиглах болсон төдийгүй хуримын ёслолыш цаасан цэцгэн чимэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон билээ. Өндөр зэрэглэлийн ресторан зочид буудалд цаасан оворт урлагийн бүтээл, цаасан шувуу болон цаасан чимэглэлүүдийг  өргөн ашиглаж байна.

 

 

Архитектурын цаасан оворт урлаг  нь оюутан сурагчдын техник сэтгэлгээ, орон зайн төсөөлөлийг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой ажээ.

 

 

Хятад, Япон азийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудад цаасан оворт урлагийг дүрслэх урлаг, хөдөлмөрийн хичээлээр эзэмшүүлж ийм төрлийн дугуйлан дамжааг олноор нээх болжээ.

 

 

Цаасан оворт урлагийн техник бэлэг дурсгал, сав баглаа боодолд төдийгүй нийтийн хоол, үйлчилгээний газарт өргөн нэвтэрч энэ салбарт ажилладаг хүмүүсийн зайлшгүй эзэмших чадварын нэг болон хувирчээ. 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Цаасан оворт урлагийн бүтээл

2. Оригами

3. Цаасан сүлжмэл

4. Жеффа Нашинаки

5. Цаасан ороомог

Цаасан оворт урлаг
Цаасан оворт урлагийн дасгал ажлууд
Цаасан оворт урлагийн дасгалууд
"Зохиомж" Холимог техник. Ваарыг гипсээр цэцэг, навчийг цаасаар, утсан тор
Японы оюутан Ватару Ито (Wataru Itou) энэ цаасан цайзыг бүтээхэд 4 жилийн хөдөлмөр зарцуулжээ.
Цаасан хуйлмал буюу Квиллинг чимэглэл
"Хун" Оригамо