Х
Хатгуурт халбаган загас
Хатгуурт халбаган загас

 

Хатгуурт халбаган загас. Латинаар: Acheilognathus asmussi (Dybowski, 1872) Англиар: Amur spiny bitterling нь Мөрөгийнхөн овгийн загас бөгөөд Дэлхийн тархац: Амарын савд (Хятад, Орос, Монгол, Солонгос). Бүс нутагт: Онон, Хэрлэн голууд, Буйр нуур (Амар мөрний сав газар). Энэ зүйл тохиолдох нутаг дэвсгэрийн хэмжээ 2000 км2 талбайгаас бага байгаа учраас B2 шалгуурт их дөхөж очсон. Гэхдээ В шалгуурын бусад ангилал тохирохгүй байгаа. Хатгуурт халбаган загас махлаг зүйл тул Хятадад хэрэгцээ нь улам нэмэгдэж байгаагаас ирээдүйд ховордох магадлалтай. Бүс нутгийн шалгуурыг хэрэглэсний дараа хамгааллын зэрэглэлд өөрчлөлт ороогүй. Хятадаас нүүдэллэн ирэх популяци нэг их биш ч тус бүс нутгийн популяци нь ‘дагавар’ популяци биш юм гэж тодорхойлсон.

Хатгуурт халбаган загас авгалдай үедээ цэнгэг усны дунгийн хавтсанд амьдрах бөгөөд амьдрах орчны доройтлын улмаас тухайн дунгийн зүйл ховордсон нь уг зүйл загас хорогдох үндсэн нөхцлийг бүрдүүлж өгсөн. Мөн Буйр нуурын гүнд тор татаж загас агнуурын ажил эрхлэх болсон нь уг загасны тоо толгой буурахад хүргэсэн. Хятадад худалдааны хэрэгцээ нэмэгдэхэд хууль бус агналт ихсэж тухайн зүйлд тулгарах аюул нэмэгддэг байна.

Хатгуурт халбаган загас
Хатгуурт халбаган загас