Х
Харшанаа хөмрөг

 

Цагаан хөмсөгт хөмрөг буюу Харшанаа хөмрөг. Emberiza rustica (Pallas, 1776) нь Бор шувуутны багийн Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд Европ, Азийн хойд хэсгээр нутаглаж, зүүн өмнөд Ази, Япон, зүүн Хятадад өвөлждөг. Ховор тохиолдолд баруун Европт хэрмэл байдлаар таарна. Харшанаа хөмрөг чийглэг шилмүүст модон ойд амьдрах бөгөөд үүрээ газар, бутанд засаж 4-6 өндөг гаргадаг. Ангаахайгаа тэжээх үед хорхой шавьж авлах бөгөөд бусад үед голдуу ургамлын үрээр хооллодог.

 

 

Энэхүү шувуу нь Цагаанхүзүүт хөмрөгтэй хэмжээгээр адил юм. Өвөр хэсэг нь цагаан, хажуу бөөр нь улаавтар. Хөл, эрүү нь ягаан байна. Зуны улиралд эрэгчин хөмрөг хар толгой, цагаан хоолойтой болдог. Эмэгчин нь судалтай бор нуруу, бор нүүр, хажуу бөөр нь улаавтар судалтай.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Харшанаа хөмрөг
Харшанаа хөмрөг