Х
Хархушуут өрөвтас
Хархушуут өрөвтас

 

Дорнын өрөвтас буюу Хархушуут өрөвтас. Латинаар: Ciconia boyciana (Swinhoe, 1873) нь Дэглийхэн овгийн шувуу юм. Хархушуут өрөвтас нть цагаан өрөвтастай нилээд төстэй бөгөөд түүнээс арай биеэрхүү, хөл нь тод улаан, хушуу нь хар байдаг.

 

Олон улсын Байгаль Хамгаалах Холбоо (IUCN) “Устаж болзошгүй”, C2a(i) гэж үнэлжээ.

 

Хархушуут өрөвтас нь ОХУ-ын алс дорнод, Амар мөрний сав, Приморья, Уссури, Хойд Солонгос, Зүүн хойд Хятад, Монголд тархжээ.  Манай орны Улз голын хөндий, Буйр нуур, Халх голын хөндийд хавар, намрын нүүдлийн үеэр тохиолддог байна. Дэлхийд нийт 1000-2499 бодгаль бүртгэгдэсэн бөгөөд нийт 474000 км2 нутагт тархжээ.

 

Үүрээ гол ус, намагтай газрын ойролцоо 3,4-14 метрийн өндөрт ойролцоогоор 2 метрийн голчтой засан бөгөөд үүрээ хэдэн жил дараалан ашигладаг ажээ. Хар хушуут өрөвтас нь 2-6 өндөг гаргах бөгөөд сарын дараа ангаахай болж 3-4 жилийн дараа үржилд ороход бэлэн болдог байна.

 

Монголын Улаан номд (1997) “ховор” гэж бүртгэгдсэн ба 1995 оноос агнахыг хориглосон байна. CITES-ийн I- хавсралтад, мөн Бонны конвенцийн I хавсралт болон тус тус бүртгэгджээ. Монгол орны ховор шувуудын жагсаалт (2001)-д бүртгэгджээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Хархушуут өрөвтас
Хархушуут өрөвтас
Ciconia boyciana