Х
Хартолгой хөмрөг
Хартолгой хөмрөг

 

Хартолгой хөмрөг. Emberiza melanocephala (Scopoli, 1769) нь Бор шувуутны багийн Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд зүүн өмнөд Европ, Иран хүртэл нутаглана. Нүүдлийн шувуу бөгөөд Энэтхэгт өвөлждөг.

 

Хартолгой хөмрөг өвс бут ихтэй задгай газар, тариалангийн талбайн ойролцоо зэрэгт мод, эсвэл бутанд үүрээ засаж 4-6 өндөг гаргана. Ангаахайгаа тэжээх үед хорхой шавьж авлах бөгөөд бусад үед голдуу ургамлын үр иддэг.

 

Биеийн урт 17 см, Цагаанхүзүүт хөмрөгөөс биеэр том бөгөөд урт сүүлтэй. Үржлийн улиралд эрэгчин нь тод шар хэвэл, хүрэн нуруутай бол толгойн орой хэсэг нь хар зүстэй.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

 

 

Хартолгой хөмрөг
Хартолгой хөмрөг