Х
Харсун Бэгбаатар
Харсун Бэгбаатар

 

 

Харсун Бэгбаатар Surnia ulula (Карл Линней, 1758) нь Surnia төрлийн ганц зүйл бөгөөд дунд зэргийн хэмжээтэй ууль юм. Энэ шувуу нь 35-43 см урт, далавчаа дэлгэхэд 69-82 см. Бөөрөнхий толгой, шар нүдтэй, далавчны хэлбэр, урт сүүл нь шонхор шувуутай төстэй. Харсун бэгбаатар Хойд Америк, Евразийн ой тайгад нутаглан, модны хонгил нүх, эсвэл өөр томхон шувууны орхисон үүрэнд амьдардаг.

 

 

а. Шуудангийн марк "Харсун Бэгбаатар"  б. Харсун Бэгбаатарын тархац

 

Тэрээр оготно, зурам зэрэг мэрэгч амьтад болон хөөндэй зэрэг жижиг шувуудыг барьж иднэ. Харсун бэгбаатарын сонсгол маш сайн тул мэрэгчдийн гаргасан чимээгээр цасруу шунган барьдаг байна. Энэ шувуу нь нүүдэллэхгүй харуй бүрий болон өдрийн цагаар ан хийж шөнө унтдаг.

Харсун Бэгбаатар
Харсун Бэгбаатар