Харри Парч (2)

 

Хөгжмийн зэмсэг зохион бүтээгч

 

Харри Парч (Harry Partch)(1901.06.24, Окленд - 1974.09.03, Сан-Диего) нь Америкийн хөгжмийн зохиолч, хөгжмийн зэмсэг зохион бүтээгч, Микрохромат хөгжмийг үндэслэгчдийн нэг билээ.

 

 

1. Дайны олз холимог царгил ("Spoils of War" combined percussion), 2. "Очир эрдэнэ" Маримба (Diamond Marimba), 3. Жигдэлсэн шилэн царгил (Cloud-Chamber Bowls), 4. Эукал Блоссом царгил (Eucal Blossom)

 

Харри Парч нь Хятадад загалмайтны шашин дэлгэрүүлэгчээр олон жил оршин сууж байсан загалмайтны шашин номлогчийн гэрт мэндэлжээ. Тэрбээр хүүхэд ахуйдаа гитар, аккордеон, Альт болон Кларнет тоглож идэр насандаа хөгжим бичих болжээ. 

 

1. Куадрангуларис Ревэрсум Маримба (Quadrangularis Reversum), 2. Харри Парч Микрохромат найрал хөгжим

Харри Парч идэр залуугаасаа хөгжмийн зохиол туурвиж эхэлжээ. Тэрбээр анхлан ХХ зууны эхэн үед ноёлож байсан 12 тон (өнгө) бүхий тогтолцоог мөрдөж байгаад 1923 оны үеэс уг тогтолцоо төгс биш тогтолцоо болохыг анзаарчээ.

 

 

1. "Хөх Солонго" янчир (Blue Rainbow Harmonic Canon), 2. Жигдэлсэн хулуун царгил (Gourd Tree) болон Шовхолжин хос Гонх (Cone pair Gongs), 3. Кастор Поллукс хос од янчир (Castor & Pollux Harmonic Canon)

Харри Парч Герман Гельгольцын акустикийн онол буюу "Хөгжмийг мэдрэх физиологийн үндэс" (Die Lehre von den Tonempfindungen als physiologische Grundlage für die Theorie der Musik) тулгуурлан бүтээлээ туурвих болжээ. 

 

1. Шинэ Китара ятга (New Kithara), 2. Орлуулсан Китара ятга (Surrogate Kithara), 3. Мазда Маримба буюу Жигдэлсэн шилэн дэнлүүн царгил (Mazda Marimba), 4. Шинэ Китара ятга (New Kithara)

Харри Парч хөгжмийн акустикийг нарийвчлан судлаж альтернатив темпер буюу хөгжмийн өнгийн цэвэр тогтолцоонд тулгуурласан өөрийн онолыг дэвшүүлж уран бүтээлдээ мөрдлөг болгожээ.

 

Харри Парч Гитар болон Эрдүү Хийл (Adapted Guitar Viola by Harry Partch)

Харри Парч (2)
Харри Парч (Harry Partch)(1901 - 1974.09.03)
Харри Парч
Харри Парч Аргил Маримба (Bass Marimba by Harry Partch)
Харри Парч Бу хулсан маримба царгил (Boo bamboo marimba by Harry Partch)
Харри Парч Пласмапфон (Plasmaphone by Harry Partch)
Харри Парч Чромелодеон (Chromelodeon by Harry Partch)