Харанга (2)

 

Харанга (Gong) Зэс харангыг анх өмнөд Ява арал дээр оршин суух үндэстний цөөнхчүүд м.э.ө II зуунд буй болгожээ. Улмаар Хятад (Ханзаар: 鑼 -  luó; Индонез, Ява, Малайгаар: gong) болон бусад улс орнуудад харанга нь дайн байлдаан, аюул гамшгийн өгөх хэрэгсэл төдийгүй цэрэг, сүм хийдийн хөгжмийн зэмсэг болон түгэн дэлгэрчээ.

 

 

Өдгөө улс орнуудад нийт 30 гаруй төрлийн харанга байна. Харанга нь хөгтэй, хөггүй гэсэн хоёр үндсэн төрөл байх бөгөөд янз бүрийн хайлшаар үйлдэх болон харангын зарим хэсэгт олон зүйлийн хольц бүхий давирхайгаар бүрж, шавах замаар янз бүрийн дуу авиатай хөг гарган авдаг байна. 

 

Царан буюу таваган харанга. Уг харангын төв хэсгийг гадагш нь дөвийлгөн үйлдсэнээс цар, тавагдуу хэлбэртэй болсноос ийм нэр авчээ. Товгор хэсэг хурц дуутай бол их биеийн хэсэг нь битүү дуугарна. Хэмжээ нь 6" - 14", байх бөгөөд Царан харанга Тайланд, Бирмд өргөн тархжээ.

 

 

Дуурийн Харанга (Opera gong)

 

Дуурийн (Opera gong) болон Паси харанга (Pasi gong). Эдгээр харанга нь үзвэр эхлэх дохио өгөхөд зориулагдсан арал бүхий царан эсвэл ердийн жижиг харанга юм.

 

 

1. Эртний Хятадын Нигбо харанга (China Ningbo ancient gong), 2. Түвд зэс харанга (Tibetian Prayer Gong), 3, Бали арлын ган харанга (Balinese steel gong), 4.Ухань (Хятад) Бао Гун харанга (Wuhan Bao Gong), 

 

Харанга (2)
Харанга
Зэс харанга (Copper gong)
Тай Харанга (Thai Gong)
Вьетнам Харанга (Vietnamese Gong)
Гималайн Харанга (Himalayan Nipple Gong)