Х
Ханын хэцийн хүрэн омгийн тэмээ
Ханын хэцийн хүрэн омгийн тэмээ

 

Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд үржүүлэгддэг. Зонхилох зүс нь хүрэн сор үс ихтэй, хүрэн хар зүс юм. Ноосны гарц нь нас, хүйсний байдлаас хамаарна. Үржлийн сайн буур 10.3 кг, ингэ 5.6 кг, нэг наст 2.9- 3.2 кг, хоёр наст 4.3-4.5 кг, гурван наст 4.8-5.7 кг, дөрвөн наст 5.2-7.0 ноос өгдөг. Ноосонд заримдаг үс, сор үсний эзлэх хувийн жин сор 71.3 хувь, ноолуур 28.7 хувийг эзлэнэ. 
 
Амьдын жин, биеийн хэмжээгээр Галбын говийн тэмээнээс дутуугүй, Буурны амьдын жин 610 (580-670) кг, ингэ 550 /510-600/ кг байдаг. Саалийн хугацаа дунджаар 16-17 сар үргэлжилж 320 л сүү саах боломжтой. Ханын хэцийн хүрэн омгийн тэмээг Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь алтай зэрэг аймгийн говь, цөл, цөлөрхөг хээр, хээрийн бүсэд сайжруулагчаар ашиглана.
 
 

Ханын хэцийн хүрэн омгийн тэмээ

Буур

Ингэ

Өндөр (см)

170,1

164,6

Урт (см)

147,0

145,4

Цээжний бүслүүр (см)

256,6

221,1

Шилбэний бүслүүр (см)

22,2

18,6

Ноосны гарц (кг)

10,5

6,5

Амьдын жин (кг)

638,2

505,4

 

Ханын хэцийн хүрэн омгийн тэмээ
Ханын хэцийн хүрэн омгийн тэмээ