Х
Ханг эгшигт бөмбөр (2)
Ханг эгшигт бөмбөр (2)

 

Ханг эгшигт бөмбөр. (Германаар: Hang) нь Хагас бөмбөрцөг хэлбэрийн хос тавагаас бүрдэх цохиур хөгжим.

 

 

Уг хөгжмийг 2000 онд Швейцарын Берн хотноо Феликс Ронер (Felix Rohner), Сабина Шерер (Sabina Schдrer) нар ган таваг болон бусад резонанс үүсгэгчид болон гонх харанга, Индонезын гамелана, гатама хөгжим, бөибөр, хонх, хөгжмийн хөрөө зэргийг олон жил судалсаны үр дүнд буй болгожээ. 

 

 

Ханг эгшигт бөмбөрийн нэг тал бөмбөрцгийг DING талыг нь GU.хэмээн нэрлэнэ. DING талд 7-8 тоны өнгө дуугарах хэсэгтэй бөгөөд үүнийг эгшигт тойрог гэнэ. Эгшигт тойрог нь төв гонхоо тойрон байрлах бөгөөд GU талд нудраганы хэмжээтэй дугуй нүхтэй. Энэ онгорхойг ашиглан Уду -тай адил хэв маягаар тоглож болно. 

 

 

Ханг эгшигт бөмбөрийн хөгжлийн шат

 

 

Ханг эгшигт бөмбөрийн гоцлол

 

Ханг бөмбөрийг хурууны өндөг, эрхий хуруу, голлон бугуйгаар тоглоно. Хөгжимчин голдуу хоёр өвдөгний хооронд хавчуулан тоглоно.

Ханг эгшигт бөмбөр (2)
Ханг эгшигт бөмбөр. а. Хажуугаас, б. Дээрээс, в. Доороос харсан байдал
Ханг бөмбөрийг зохиогч Феликс Ронер (Felix Rohner) болон Сабина Шерер (Sabina Schärer) нар
Ханг бөмбөрийг хэвтээ болон босоо байдлаар тоглож байгаа нь
Ханг бөмбөрчин Ману Делаго (Manu Delago)