Хангай үүлдэр

 

Монголын анхны нарийн ноост Хангай үүлдрийг 1990 онд баталсан. Хангай үүлдрийн хонийг бий болгохдоо монгол хонийг нарийн ноост Алтай үүлдрээр нэгээс хоёрдугаар үе гартал цус шингээн эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг сонгож өөр дотор нь үржүүлж ноосны зарим шинжийг засан сайжруулахын тулд Ставрополь үүлдрийг нэг удаа ашиглан цус сэлбэх аргыг хэрэглэсэн. Ингэт толгойн сангийн аж ахуйд бий болсон энэ хонины эх сүргийг Сэлэнгэ аймгийн Зэлтэр, сүүлд Найрамдал сангийн аж ахуйд буюу одоогийн Цагааннуур суманд нүүлгэн шилжүүлсэн түүхтэй. Хангай үүлдрийг зохион бүтээгч нь нэрт эрдэмтэн, төрийн соёрхолт Б.Аюуш, мал зүйч Ш.Гомбосүрэн, хамтран бүтээгч нь Г.Алтангэрэл, Ө.Хэмжээт, Т.Жигмэд, Г.Динаажав, Н.Дашийв нар юм. 
 
Хангай үүлдрийн хонийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үржүүлдэг. Хангай хонь ойт хээрийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, мах, ноосны хэвшилтэй, төлөрхөг чанар өндөр /125%/. Ноос багц хэлбэртэй, жигд нарийн. Ноос нь нэхмэл, сүлжмэл эдлэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой. Үржлийн хуц 85.0 кг, эм хонь 58.0 кг, төлгөн хуц 45.0 кг, охин төлөгн 38.0 кг жин татадаг. Нас гүйцсэн хуц 7.0 кг, эм хонь 3.4 кг, төлгөн хуц 3.5 кг, охин төлөг 3.2 кг ноос өгдөг. Ноосны урт дунджаар 7.0 см, нарийн нь 18.1-25.0 мкм. Ноосны цэвэр гарц 49 %. Ирэгний жин 68.0 кг гулуузны жин 29.2 кг, махны гарц нь 42.9 хувь
 
 
Холбоотой мэдээлэл:
 
Хангай үүлдэр
Хангай үүлдэрийн хонь