Х
Хангайн Шиваантиг
Хангайн Шиваантиг

 

Монголын Улаан номонд орсон ургамлууд

 

Хангайн Шиваантиг. Латинаар: Pyrethrium changaicum krasch нь шинэсэн ойн, түүний дээд захын нураг, үхэр чулуун дунд ургадаг , үндэслэг иш бүхий анхилуун үнэртэй , чийгсүү хүйтсэг олон наст өвслөг ургамал юм. Монголд Төв, Хангай, Суварга хайрхан уул, урд Тамирын эхээр тархсан. Монгол орны ховор унаган ургамал юм. Гоёл чимэглэлийн журмаар цэцэрлэгт тарих боломжтой. Үр болон үндэслэг ишээр үрждэг.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монголын Улаан номонд орсон ургамлууд

Хангайн Шиваантиг
Хангайн Шиваантиг. Pyrethrium changaicum krasch