Х
Халиман аварга загас
Халиман аварга загас

 

Халиман акул буюу Халиман аварга загас. Латинаар: Rhincodon typus (Smith, 1829) нь өнөө цагийн аварга загасны төрлүүдээс том тооцогдох зүйл бөгөөд дундаж урт нь 10 м бөгөөд 18-20м ч байдаг ажээ. Ийм том хэмжээтэй нь тун ховор тохиолдоно. Халиман аварга загас нь зөвхөн нялцгай биетэн (планктон)-ээр хоололдог. Ихэнх цагаа далайн мандалын ойролцоо өнгөрүүлэх бөгөөд удаан тайван 5 км/цаг хурдтайгаар сэлдэг.

 

Хүнд хор хөнөөл учруулахгүй. Шумбагчид түүнд хүрэх болон дээр нь мордоход ч барагтай тоодоггүй. Далайн дулаан урсгалын дагуу амьдарна. Тэд хэсэг бүлгээрээ амьдрах бөгөөд дээд тал нь зуу орчим тоо толгойгоор сүрэглэдэг. Тэд нялцгай биетний хойноос ихээхэн хол зам туулах бөгөөд тоо толгой нь эрс цөөрч байгаа зүйл юм.Уг зүйлийг өмнөд болон зүүн өмнөд Азид агнаж байгаа нь аюулын харанга дэлдэж энэ зүйлийг хамгаалах асуудал тулгамдсан асуудал болж байна.

 

 

Халиман аварга загасны эргэн тойронд Далайч загас (Naucrates ductor) сүрэглэн түүний нөмөр нөөлгөнд байнга дагалдан явдаг ажээ.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Аварга загас

Халиман аварга загас
Халиман аварга загас
Халиман аварга загасыг хүний биеийн хэмжээтэй харьцуулсан нь
Сэр Эндрю Смит (1797-1872), 1828 онд Халиман аварга загасын ангилал болон тодорхойлолтыг бичжээ.
Халиман аварга загасыг Далайч загасны (Naucrates ductor) сүрэг байнга дагалдан явах ажээ.