Х
Халимаг үүлдэрийн үхэр
Халимаг үүлдэрийн үхэр

 

Халимаг үхэр нь чухамдаа монгол үхэртэй нэг угсаатай бөгөөд Баруун Монголын торгууд, дөрвөд нар одоогоос 400 орчим жилийн тэртээд ижил мөрний эх, дунд урсгал, Астраханийн тал нутаг хүрч шилжин сууршихдаа аваачсан монгол үхрээс гарвалтай. Тухайн нутгийн зөөлөн, аятай цаг агаар, сайн бэлчээр тэжээлийн нөхцөлд олон үе улиран үржихдээ бие нь томорч, махлаг шинж нь давамгайлсан байна. ОХУ-ын Автномит Буриадын Зэдийн аймгийн нутаг Соёны нуруунд маллаж байсан цэвэр үүлдрийн халимаг үхрээс хязаалан бух 5, охин шүдлэн 100 толгойг 1976 онд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд авчирч үржүүлснээр манай улс халимаг үхэртэй болсон байна.


Халимаг үхрийн бие цогцос, галбир нь монгол үхэртэй адилхан бөгөөд хүрэн, ухаа зүс зонхилох боловч герефорд үүлдрийн угсааны цус бага боловч шингэсэн бололтой үхэр нилээд дайралдана.


Манайд үржүүлж буй халимаг үүлдрийн үхрийн тугал төрөхдөө дунджаар 26.3 кг, эхлээр байлгавал 6 сартайдаа 163.0 кг, 18 сартайдаа 279.2 кг, 31 сартайдаа 360.0 кг жинтэй байна. Нас гүйцсэн үнээ 420-480 кг, бух 650-700 кг, жинтэй. Халимаг үхэр манай орны ойт-хээрийн бүс нутагт нутгийн монгол үхрийг махны чиглэлээр сайжруулах чухал ач холбогдолтой.

Халимаг үүлдэрийн үхэр
Халимаг үүлдэрийн үхэр