Халиар

 

Хайлиар. Латинаар: Allium ursinum L - Сонгинын (Allium) төрлийн Сонгиныхон (Alliaceae) овгийн олон наст өвслөг ургамал. Зүйлийн ursinum хэмээх нэршил нь Латины. ursus - баавгай гэсэн үгнээс үүсчээ.

 

Халиар нь голдуу ялзмаг ихтэй шаварлаг хөрсөнд ургадаг олон наст ургамал. Урт нь 20-40 см хүрдэг, 4-6 сарын хооронд цэцэглэдэг. Хавар 4-5 сард түүдэг, сармисны үнэртэй төстэй болохоор Германчууд халиарыг баавгайн сонгино, ойн сармис, зэрлэг сармис, Еврэйн сонгино, Цыганы сармис г.м нэрлэдэг байжээ. Халиар нь голдуу ой болон хөндийд, Европ Азийн орнуудаар ургадаг.

 

Хэрэвээ та хашаандаа эсвэл эдлэн газартаа элсэрхэг хуурай хөрстэй бол бага зэргийн ялзмагийг хөрстэй холиод халиарыг тариалж болно. Намар халиарын сонгиныг тариалбал хавар гэхэд та хашаандаа өөрийн тарисан халиараа цэцэглэхээс нь өмнө түүж аваад хоол хүнсэндээ хэрэглэж болно.

 

Эртний Ромчууд, Герман, Келтүүд халиарын тухай мэддэг байжээ. Тэд халиарыг түүгээд цээжиндээ үрвээс далдын хүч, шуламын хорлолоос хамгаалагдана гэж итгэдэг байжээ. Эртний Ромчууд халиар цус цэвэрлэдэг тухай бичсэн байдаг бол Германчууд цус цэвэрлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, цагаан хорхойн эсрэг хэрэглэдэг байжээ.

 

Германы гэлэнмаа Хилдэгард фон Бингэн халиарыг ходоодны өвчтөй хүмүүс чанаж болгосны дараа бага зэрэг хэрэглэж болно. Харин түүхийгээр идэхгүй байхыг сануулж бичсэн байдаг.

 

Халиар нь олон төрлийн витамин, магни, магнизм, төмөр агуулсан байдаг учраас бактерийн эсрэг үйлчилж, үрэвслийг намдааж, цусны эргэлтийг сайжруулж, судасны хатуурал, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэх чанартай ажээ. Анагаах чанараараа сармистай төстэй. Сармис шиг хурц үнэртэй тул хандалж уухад тохиромжгүй.

 

Халиараар зууш, талхтай хольж идэхэд амттай. Халиарын бэлдмэлийг зүрх судасны өвчинөөс хамгаалахын тулд хэрэглэх бөгөөд өглөөний цайгаа уухаасаа өмнө нэг цайны халбага бэлдмэлийг удаан зажилж хэрэглэх бөгөөд дөрвөн долоо хоног хэрэглээд завсарлана. Мөн гэдэс цэвэрлэх, ханиаднаас хамгаалах үйлчилгээтэй.

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Хүнсний ногооны жагсаалт

2. Эмийн ургамал

Халиар
а.Соёлж байгаа нь б. Ургаж байгаа нь в. Цэцэглэж байгаа нь
Allium ursinum L