Халзан бүргэд

 

Халзан бүргэд (Haliaeetus leucocephalus) нь Хойд Америкт нутаглах Харцагынхан овгийн махчин шувуу бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын билэг тэмдэг юм. Халзан бүргэд нь 70-102 см урт, далавчаа дэлгэсэн урт нь 2.44 м урт,  2.5-7 кг жинтэй том шувуу юм. Эм нь эрээс биеэр том байна. Нас бие гүйцсэн халзан бүргэд бор бие, толгой, сүүл нь цагаан, цайвар шар нүд, махир хошуутай.

 

Голдуу загасаар хооллоно бөгөөд чанздага, туулай, илбэнх, минж, буга зэрэг хөхтөн амьтад болоод  нугас, цахлай, дэглий, галуу гэх мэт шувуу, заримдаа үхсэн амьтны сэг зэм иднэ.

 

 

 

4-5 нас хүрээд үржилд орох нас бие гүйцдэг. Тэд амьдралаа нэг хостойгоо өнгөрүүлнэ. Хэрэв ижил нь үхэх, ямар нэг байдлаар алга болвол өөр хостой болдог байна. Халзан бүргэд Хойд Америкийн бусад ямар ч шувуунаас том үүр барих бөгөөд жил бүр шинэ иш, мөчир нэмэн засаж сэлбэх тул үүр 4 м гүн, 2.5 м голчтой, 1 т хүртэл жинтэй болдог аж. Жилд 1-3 өндөг гаргах бөгөөд өндөг нь 7.3 см урт, 5.5 см өргөнтэй байдаг..

Халзан бүргэд
Falco leucocephalus