Х
Халам товшуур (2)

 

Африкийн хөгжмийн зэмсэг

 

Халам (Xalam), буюу Калам (khalam) товшуур нь Баруун Африкийн уламжлалат чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Халам товшуур нь Эртний Египт эсвэл төв Азийн нүүдэлчдээс гаралтай болов уу хэмээн судлаачид үздэг. Өдгөө Халамыг Мали, Гамби, Сенегал, Нигер, Хойд Гане, Буркина-Фасо, Мавритан, баруун Сахарын ардын дуу хөгжим, бүжигт хэрэглэж байна.

 

 

Халамыг Баппе (bappe), Диассаре (diassare), Ходду (hoddu), Колико (koliko), Колого (kologo), Комка (Комса), Контиги (kontigi), Континг (konting), Ндэрэ (ndere), Нгони (Ngoni), Тидинит (tidinit) хэмээн нэрлэдэг. 

 

 

Ганын Фрафра (Frafra) омгийнхоны Колого(Kologo) товшуур

 

Халам нь зууван дугуй цартай, царыг үхрийн арьсаар бүрж 2-5 чавхдастай байдаг. Сенегалын Халам доод, дээд, Ardin гэсэн үндсэн гурван хөгтэй байдаг.

 

 

Халам товшуур (2)
Халам товшуур
Халам товшуур
Халам товшуурч