Хайнаг

 

Монголчууд үхрийн төрөлд багтах хоёр зүйлийн үхрийг гэршүүлэн өсгөж, тэдгээрийг хооронд нь эвцэлдүүлж хайнаг гарган арчлан маллах, ашиг шимий нь ашиглах өвөрмөц арга технологийг буй болгожээ. Монгол үхэр сарлагийн дундаас эвцэлдүүлж гарсан үхрийг хайнаг гэж нэрлэдэг. Хайнаг үхрийн дотор голчлон саран хайнаг элбэг байдаг. Саран хайнаг, наран хайнагаа бодвол биеэр том, хүч чадал ихтэй байдаг. 


Хайнаг гэдэг үг “хаа нэг” гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Хайнаг гаргах аргыг монгол малчид эрт дээр үеэс ашигладаг байсныг түүхийн баримт нотолдог. Монгол үхэр сарлаг хоёр өөр зүйлийн амьтад бөгөөд хоёр өөр зүйлийн амьтдыг хооронд нь үржүүлэхийг эвцэлдүүлдэг гэж нэрлэдэг. Хайнаг сарлаг хоёрын хромосомын тоо зөрүүтэй. Энэ хоёрын дундаас гарсан төлийн эр нь үргүй байдаг тул цааш үрждэггүй. Охин хайнагнаас гарсан төл дараа дараагийн үедээ төл нь чанаргүй болдог. Малчид ортоом, балям, усан гүзээ гэх мэт нэрлэдэг. Иймээс зөвхөн эр, охин хайнаг гаргаж ашигладаг. 


Сарлагийн үнээнээс гарсан хайнагийг наран, усан, ган хайнаг, монголын үнээнээс гарсныг нь саран хайнаг хэмээн нэрлэдэг. Саран хайнаг илүү бяртай, хүчтэй бие томтой, сүү арвинтай байдаг. Хайнаг бие цогцос, галбираараа эцэг эхийн шинжийн аль алийг нь хадгалах бөгөөд бие бялдар, амьдын жин, сүү, махан ашиг шим, зүтгэх хүч зэргээрээ монгол үхэр, сарлаг хоёроос хол давуутай. Амьдын жингээр үхэр, сарлагаас 25-30%, сүүний гарцаар 30-40 хувь давуу, урт настай. Хайнаг бяр чадал ихтэй, тэсвэр сайтай, чац урт алхаа гишгээ уужуу тайвуу, дөлгөөн зантай, уналга, эдэлгээнд амархан сурдаг, зоримог түшигтэй, сүргээ манлайлан их ус, цасыг туулж бэлчээрлэдэг онцгой араншинтай.
Хайнагийн шарыг тэргэнд хөллөж ашиглахад нэн тохиромжтой байдаг. Хайнаг үнээ тугаллах дөхөхөөрөө шилэрдэг гэмтэй тул сайн харж хандах учиртай.

 

 

Хайнаг

Амьдын жин(намар, кг)

Шар

470

 

Биеийн хэмжээ (см)

өндөр

урт

Цээжний бүслэх

Шилбэний бүслэх

Үнээ

124

162

195

19,6

 

Сүүний найрлага

Тослог

5,5%

Уураг

4,2

 

Махны гарц

Нас гүйцсэн шар

кг

%

Амьдын жин

429,5

100

Гулууз махны жин

224,8

52,3

 

Хайнаг
Хайнаг