Х
Хайдав Гонгорын

 

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Гонгорын Хайдав нь  гайхалтай цээл (тенор) хоолойтой дуучин билээ.  Тэрээр тухайн үеийн Зөвлөлтийн нэрт тенор дуучин Сергей Лемешевийн шавь бөгөөд Монголын болон дэлхийн алдартай романс, ари, дууриудын гоцлол дууг дуулж амьдруулжээ.

1933 онд Их Хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгджээ. Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болжээ.

Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор Г.Хайдав

өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж   1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байжээ. Учир нь тухайн Г.Хайдав Дуурийн театрт ажиллаж байжээ. Анги танхим гэх юм бараг байхгүй. Хоосон танхим, цонхны тавцан дээр хичээлээ эхэлж байжээ. Түүний анхны шавь нь Ардын жүжигчин Д.Жаргалсайхан. Анх 16 настай ирж шавь орж байсан бол хожим олон тооны шавьтай болсны заримаас нь дурьдвал: Гавъяат жүжигчин У.Далантай, Х.Үнэнхүү, С.Жавхлан ажээ.
Түүний хүү Х.Төмөрбаатар Монголын эстрадын суурийг тавьсан анхдагч нарын нэг билээ.  хүн чинь миний хүү шүү дээ. Л.Хайдавын урын сан 700 гаруй дуутай ажээ.
Наймхан настай, хөдсөн дээлтэй хүү Ленин клубт орос дуу дуулж олныг гайхашруулж байсан тэр цагаас наян гаруй насалсан алтан тайзан дээрээ уянгат хоолойгоо цалгиан, дуугаа дуулж эгэл олноо баярлуулсаар л явна.

 

Дуурийн бүтээлүүд:

 

Ленский - Евгений Онегин

Бор -         Жаргалын зам

Юндэн -    Учиртай гурван толгой

Генерал - Эрвээхэй хатагтай

Хаан  -      Нессундорма

 

Хайдав Гонгорын
Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Гонгорын Хайдав
Профессор Г.Хайдав өөрийн шавь МУГЖ дуучин С.Жавхлангийн хамт