Х
Хаегеум хуучир (2)
Хаегеум хуучир (2)

 

Солонгос үндэстний хөгжмийн зэмсэг

 

Хаегеум (Солонгосоор 해금 - Haegeum) хуучир нь Солонгосын уламжлалт нумт чавхдаст хөгжмийн зэмсэг. Хаегеум хуучир нь хоёр чавхдастай бөгөөд ордны хөгжим хийгээд ардын дуу хөгжимд хэрэглэгддэг. Хаегеум (Haegeum) хуучирыг бүтээхэд алт, хулс, хулуу, арьс, зэрэг найман төрлийн материал ордог ажээ. 

 

 

Хаегеум хуучир Чосон династаас өмнө буй болсон бөгөөд ордны хөгжмийн чуулга, баяр ёслолд хэрэглэж байгаад Чосоны үед түүнийг эрс өөрчилжээ. Уг хуучирын царын дуугаралтыг нэмэгдүүлэх зорилгоор 1960 онд Пак Хун-Бонг (Park Hun-bong) 1965 онд Ким Бунги (Kim Bun-gi) нар боловсронгуй болгосон бол 1967 онд Ким Гису (Kim Gisu) бага гарын Хаегеум бүтээжээ.
Хаегеум хуучир (2)
Хаегеум хуучир
Хаегеум хуучир