Х
Хадны сүг зураг

 

Хүн төрөлхтөн хадны сүг зургийг хуучин чулуун зэвсгийн үеэс зурж эхэлжээ. Хуучин чулуун зэвсгийн үед хамаарах сүг зурагт Ховд аймгийн Гурван Цэнхэрийн агуй, Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт Биндэр уулын Рашаан хадны сүг зураг, дурсгалууд хамаардаг. Хадны сүг зураг нь өнгөрснийг судлаж, уншиж болох зурган бичиг юм. 

 

Хадны сүг зургийг зосон болон сийлмэл хэмээн хоёр ангилдаг. Хадны сүг зураг нь хүн төрөлхтний балар үеийг өөртөө агуулсан хадмал түүх юм.

 

Хадны сүг зургаас:

 

  • Уг дурсгалыг хэдийд ямар багаж зэмсэгээр бүтээсэн
  • Тухайн үед ямар амьтад зонхилж байсан
  • Хүн төрөлхтөн хэдийд адгуус малыг гаршуулсан
  • Ямар багаж зэвсэг, эд хэрэглэл буй болсон
  • Нийгмийн байгуулал, зохион байгуулалтыг судлан тогтоож болно 

 

Хадны сүг зураг
Гурван Цэнхэрийн агуйн хадны сүг зураг