Хадны жижир

 

Цохионы хөөндий буюу Хадны жижир. Латинаар: Monticola saxatilis (Карл Линней, 1766, Switzerland) нь Бор шувуутан багийн Намнаахайнхан овгийн шувуу юм. Тэд Европын өмнөд хэсэг, төв Ази, Хятадын хойд хэсгээр нутаглах бөгөөд өвлийн улиралд нүүдэллэн Африк, Сахарын цөлийн өмнөд хэсгээр өвөлждөг.

 

 

Хадны жижир 17-20 см урт, зун эрэгчин жижир хөх саарал толгой, улбар шардуу цээж, хэвлий, бор далавч, цагаан нуруутай байна. Эмэгчин болон залуу шувууд нь бор нуруу, цайвар бор гэдэстэй. Сүүлний гадаад өд нь эрэгчинтэй адил улаавтар юм.

 

Энэхүү шувуу нь голдуу 1500 м дээш, хад цохиотой хуурай газар амьдрах бөгөөд үүрээ засаж, 4-5 өндөг гаргана. Янз бүрийн хорхой шавьж, жимс, жижиг хэвлээр явагчаар хооллодог.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Хадны жижир
Хадны жижир
Monticola saxatilis