Фүсэйзавр

 

Фүсэйзавр.Латинаар:  Fusuisaurus zhaoi Mo et al., 2006, Хятадаар: 扶綏龍 нь "Фүсэйгийн гүрвэл" гэсэн утгатай. Фусей нь уг гүрвэл олдсон тойргийн нэр юм. Фүсейзавр нь Цэрдийн галавын эхэн үе буюу ойролцоогоор 130 сая жилийн өмнө өнөөгийн БНХАУ-ын нутагт амьдарч байсан 20 м урт, 50 тонн жинтэй зауропод үлэг гүрвэл юм.

 

Уг гүрвэлийн олдворыг 2001 онд Гуанси мужаас олж илрүүлсэн бөгөөд ерөнхий хэлбэр нь titanosaur-тай төстэй байсан бөгөөд зүйлийн нэрийг хятадын палеонтологич Жао Ши Жиний дурсгалд зориулж Fusuisaurus zhaoi буюу Фүсэй Жао хэмээн нэрлэжээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Фүсэйзавр
БНХАУ-ын Гуанси мужийн музей дахь Фусэйзаврын араг яс