Ф
Футалогнкозавр

 

Футалогнкозавр. Латинаар: Futalognkosaurus (Calvo et al., 2007) нь Цэрдийн галавын төгсгөл үед буюу ойролцоогоор 87 сая жилийн тэртээд өнөөгийн Аргентинд амьдарч байсан титанозаврын төрлийн гүрвэл аарцагт үлэг гүрвэл юм.

 

Уг олдворыг Аргентины Неукенээс 2000 онд олж илрүүлэн 2007 онд тодорхойлжээ. Түүний нэр нь индианчуудын хэлээр "Фу-та-логн-кон-сохр-нами": буюу Үлэмж том удирдагч гүрвэл гэсэн утгатай ажээ.

 

Эрдэмтэд уг гүрвлийг 32-34 метр урт, 70-80 тонн жинтэй хэмээн тооцжээ. Уг гүрвэлийн цорын ганц зүйл нь: Futalognkosaurus dukei (Calvo, Porfiri, Gonzбlez-Riga, & Kellner, 2007) юм.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Футалогнкозавр
Футалогнкозавр