Ф
Фурин салхин хонх (2)
Фурин салхин хонх (2)

 

Япон үндэстний хөгжмийн зэмсэг

 

Фурин (Furin Wind chime, Японоор: 風鈴, фу- салхи, рин- хонх) нь Японы уламжлалт салхин хонх юм. Фурин салхин хонхыг метал, шил, хулс тэр бүү хэл керамикаар хийдэг байна. Хонхны хэлнээс хүсэл мөрөөдөл, эсвэл шүлэг бичиж зүүснийг Хайку Фурин салхин хонх хэмээн нэрлэдэг. Фурин дийлэнхдээ бортого хэлбэртэй байх бөгөөд хонх, ан амьтны ч дүрстэй байж болдог.

 

 

Зуны цагт цонхонд байрлуулсан Фурин салхин хонх сэрүү татуулж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Монголчууд хэт халуунд исгэрч халуунд сэрүү татуулах мэт сэтгэгдэл төрүүлэх, нөгөө талаар исгэрэх нь салхи дууддаг хэмээн хэлэлцдэг билээ.

 

 

Фурин салхин хонхны өвөг нь Хятадад ойролцоогоор 2000 жилийн тэртээд буй болсон бөгөөд Жань фэн дуо (占風鐸 - Zhàn fēng duó) хэмээн нэрлэдэг байжээ. Жань фэн дуо салхин хонхыг хувь заяаг урьдчилан хэлэх мэргэ төөрөгт хэрэглэгддэг байжээ. Хожим Буддын лам нар уг салхин хонхыг Муромати-гийн үед (1336—1573) Японд авчирч Эдо-гийн (1603—1867) үеэс салхин хонх нийтийн хүртээл болж Фурин хэмээн нэрлэгдэх болжээ. 

 

Фурин салхин хонх (2)
Хайку Фурин (Haiku - Wind chime) салхин хонх
Эдо-гийн үеийн Фурин салхин хонх (Furin Edo period)
Сэнфу таку (占風鐸-Senfūtaku) салхин хонх
Фурин салхин хонх