Ф
Франклин, Бенжамин
Франклин, Бенжамин

 

Бенжамин Франклин (Англиар: Benjamin Franklin; 1706 оны 1 сарын 17 - 1790 оны 4 сарын 17) - Амеркийн улс төрийн зүтгэлтэн, дипломат, эрдэмтэн, зохион бүтээгч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, масонч  АНУ-ын тусгаар тогтнолын дайны манлайлагчдын нэг. Оросын шинжлэх ухааны академийн гадаадын анхны гишүүн, XVIII зууны сүүл, XIX зууны эхан үеийн Америк үндэстний оюун санааны тэргүүн.

 

Бенжамин Франклин нь АНУ-ын түүхэн гурван баримт бичигт гарын үсэг зурсан улс төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр АНУ-ын боловсрол нь тусгаар тогтнолын үндэс болох, АНУ-ын тусгаар тогтнолын деклараци, АНУ-ын үндсэн хууль болон 1783 оны Версалын энхийн хэлэлцээр (Парисын хоёрдахь энхийн хэлэлцээр), энд Хойд Америк дахь Британийн 30 колонийг татан буулгав. Түүний хөрөг АНУ-ын 100-тын мөнгөн дэвсгэрт дээр байдаг.

 

 

АНУ-ын 2009 оны зуун долларын дэвсгэрт дээрхи Бенжамин Франклин. 

 

Бенджамин Франклин 1706 оны 1 сарын 17 нд  Бостонд Англиас цагаачлан ирсэн лаа, саван үйлдвэрлэгч Жозайн Франклины (1652-1745) 17 хүүхэдтэй өнөр бүлийн 15 дахь хүү болон мэндэлж,  бие даан боловсрол эзэмшиж 12 настайдаа өөрийн ах Жеймсын хэвлэх үйлдвэрт ажиллах болжээ. Тэрээр 1727 онд Филадельфид өөрийн хувийн хэвлэх үйлдвэрийг нээжээ. 1729-1748 онд "Пенсильваны сонин"-г хэвлэн гаргаж 1728 онд Филадельфийн мэтгэлцээний дугуйланг санаачлан буй болгожээ.Мөн гар урчууд, худалдаачдын "Савхин хормогч" клуб байгуулж уг клуб 1743 онд Амеркийн гүн ухааны нийгэмлэг болжээ. Тэрбээр 1787 оны АНУ-ын үндсэн хууль санаачлагчдын нэг бөгөөд "Цаг хугацаа-мөнгө" (And time is money)" афоризм8 "Залуу худалдаачинд өгөх зөвөлгөө" номын (1748) зохиогч билээ. Тэрбээр 1790 оны 4 сарын 17 нд Филадельфид нас баржээ. 

 

 

Бенжамин Франклины улс төрийн концепц нь хүний эрх, эрх чөлөө боолчлолын эсрэг тууштай тэмцэж, өмчийн харилцааг боловсронгуй болгоход чиглэгдэж байв. 1765 он хүртэл Британийн колонийн тогтолцоог тэрээр шүтэж байсан бол тэнцүү эрхтэй холбооны улсын тогтолцоог илүү хэмээн үзэх болов. АНУ-ын мөнгөн дэвсгэрт дээр АНУ-ын ерөнхийлөгч байгаагүй Б. Франклин ,А. Гамильтон нар дүрслэгдсэн байдаг. 

 

 

Бенжамин Франклины зохион бүтээлтүүд: а. Бифокаль харааны шил, б. Савлуур сандал, в. Франклины буюу Пенсильваны камен зуух

 

Эрдэм шинжилгээний бүтээл болон зохион бүтээлт

  • Цахилгааны «+» болон  «−» цэнэг
  • Аянга зайлуулагч
  • бифокаль буюу хол, ойрын хосолмол харааны шил 1784 он
  • Савлуур сандал түүний хийцийн патент
  • Эдийн засгийн хэмнэлттэй гэрийн камен зуух.1742 он
  • Цахилгаан хөдөлгүүрийн гол санааг загварчлан үзүүлэв.
  • Дарийг дэлбэлэх цахилгаан очлуурыг буй болгов
  • "Лейдены бөмбөлөг"-ийн гол зарчимыг танилцуулав
  • Шилэн гармон хөгжмийн сонгодог хэлбэрийг буй болгов
  • Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах тогтолцоог боловсруулав

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Шилэн гармон

Франклин, Бенжамин
Бенжамин Франклин
Ж. Дюплессигийн 1785 оны орчим зурсан Франклины хөрөг
Бенжамин Фраклины цээж баримал (Jean-Antoine Houdon. 1778)
«Бенжамин Франклин цахилгаан эрчим хүчийг тэнгэрээс авч байгаа нь» Бенджамин Уэстын зураг (1738-1820 он)
АНУ-ын 1895, 1903., 1918 оны шуудангийн марк дээрхи Б.Франклин