Флюгельгорн (2)

 

Флюгельгорн (Flugelhorn) нь Австриас гаралтай үлээвэр хөгжмийн зэмсэг. Гадаад байдал нь труба бүрээ болон  корнет-а-пистонтой төстэй. Уг хөгжмийг Неаполитан дуу хөгжим хийгээд джаз хөгжим, хааяа симфони найрал хөгжимд ашигладаг.

 

Флюгельгорныг ихэвчлэн Труба бүрээчид тоглодог бөгөөд үлээвэр хөгжмийн чуулгад Ми бемоль (E flat Flugelhorn) болон Си бемоль өргийн Флюгельгорныг (B flat Flugelhorn) ашигладаг байна.

 

 

Анх 1825 онд Австри-д шуудангийн Рожка бүрээг сайжруулан цэрэг армийн дуут дохио өгөх хэрэгсэл болгон Флюгельгорн бүрээг буй болгожээ. Флюгельгорныг хэн буй болгосон нь маргаантай байдаг. Нэг хэсэг судлаачид Адольф Сакс хэмээн үздэг бол нөгөө хэсэг нь 1832 онд Клапант Флюгельгорн (Valve Flugelhorn) буюу Хромат Флюгельгорныг (Chromate Flugelhorn) бүтээсэн Майкл Саурлэ (Michael Saurle) буй болгосон хэмээдэг байна.

 

Флюгельгорн (2)
Луи Мюллерын (Louis Müller) Францд 1840 онд бүтээсэн си-бемоль Флюгельгорн.
Джаз Флюгельгорн (Jazz Flugelhorn) буюу Джазхорн (Jazzophone)
Флюгельгорн