Ф
Флуэр бишгүүр (2)

 

Флуэр бишгүүр (Румынаар: Fluier, нь Латины:  Flare- үлээх гэсэн үгнээс үүсэлтэй) нь Молдав, Румын болон Балканы ард түмний үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Босоо бишгүүрийн төрлийн шувууны хушуу хэлбэрийн мундштук бүхий 250 -350 мм урттай, хоёр хоёроороо гурван хэсэг бүхий зургаан нүхтэй хөгжмийн зэмсэг. 

 

Флуэрыг сайн чанарын модоор үйлдэх бөгөөд үндсэн тональност нь  До, Ре. Флуэр нь малчдын гол хөгжмийн зэмсэг бөгөөд эрт үеэс хонь, үхэр хариулахдаа хэрэглэдэг байжээ. Трансильванд түүнийг  Триска (Trisca) хэмээн нэрлэдэг. Флуер бишгүүрийн томыг нь  Флуэрой (Flueroi), жижгийг нь Флуэрас (Flueraş) хэмээн нэрлэнэ. Добрудже-д (Болгар, Румыны дунд оршдог) Флуертэй төстэй 7 нүхтэй. энэ нэмэлт нүх нь эрхий хуруугаар дарахад зориулсан бишгүүр байдаг байна.

 

 

Тэгвэл уг хөгжмийг Сербид Фрула (Frula), Болгарт Дудук (Duduk), Грект Флогхэра (Floghera), Унгарт Фуруля (Furulya), Польшд Фуярка (Fujarka), Хорватд Жэдинка (Jedinca), Туркд Овчарска свирка (Ovcharska svirka) буюу Малчины бишгүүр, Словакд Фуяра (Fuyara) хэмээн нэрлэдэг байна.

 

 

Флуэр бишгүүр (2)
Флуэр бишгүүр
Румын давхар Флуэр бишгүүр